Вирусээр бохирдсон хүнс 200 гаруй өвчний шалтгаан болж байна


5-р сарын 6
22 цаг 43 минут

Өдгөө вирус, нян, шимэгчид, хүнд металл, пестицидээр бохирдсон хоол, хүнс нь 200 гаруй өвчний шалтгаан болж байгаа бөгөөд бохирдсон хоол, хүнс хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 600 мянган хүн (10 хүн тутмын нэг) өвчилж, 420 мянган хүн нас барж байна. Түүнчлэн хүнс бохирдсоны улмаас хөгжиж буй болон хөгжил буурай улс орнууд жил бүр 110 тэрбум долларын алдагдалд орж байгаагаас 15 тэрбум долларыг эмчилгээнд зарцуулж буйг ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн хүнсний аюулгүй байдлын тухай тайлан мэдээлэлдээ дурджээ. Мөн тус мэдээлэлд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнс хэрэглэсний улмаас Номхон далайн баруун бүсийн хэмжээнд жилд 50 000 хүн нас барж, хоол хүнсээр дамжих өвчний шалтгааны 45 гаруй хувийг норавирус, сальмонелл болон камфилобактерийн халдвар эзэлж байгааг онцолжээ.

Түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнсийг дутуу чанаж болгох, вирусийн халдвар авсан хүн хүнстэй шууд харьцах зэрэгт хүнс вирусээр бохирддог. Сүүлийн жилүүдэд хоол хүнсээр дамжин өвчин үүсгэгч вирусийн нэр төрөл нэмэгдэх хандлагатай, ялангуяа хепатит А, норовирусийн халдвар түгээмэл байна.Тухайлбал, Номхон далайн баруун бүсэд хоол, хүнсээр дамжих өвчний 19,0 % норавирусийн халдвар эзэлж байгааг ДЭМБ-ын мэдээллээс харж болно.  

Коронавируст халдвар (Ковид-19) хүнсээр дамжсан тохиолдол одоогоор батлагдаагүй боловч халдвар авсан хүн ханиах, найтаах үед хоол, хүнс, хүнстэй харьцах гадаргуу, хүнсний сав боодол, хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмж коронавирусээр бохирддог.

НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний эрх зүйн комиссын Хүнсний  эрүүл ахуйн хороо хүнсийг вирусийн бохирдлоос сэргийлэх, бууруулах энэхүү удирдамжийг анх 1979 батлан гаргаж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулан улс орнуудад хэрэглэхийг зөвлөмж болгосон.

Монгол улсын хувьд хүнсэн дэх вирусын бохирдлыг хянах, бууруулах талаар “MNS CAC GL 79:2021, Хүнсийг вирусын бохирдлоос сэргийлэх, бууруулахад хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчмуудыг мөрдөх удирдамж”-ийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран орчуулан боловсруулж нийтийн хүртээл болгоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.