"Дуунд залбирсан тавилан" тайлан тоглолт болно


5-р сарын 6
10 цаг 09 минут
Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачлагаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, 5-р сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т ДУУНД ЗАЛБИРСАН ТАВИЛАН тайлан тоглолтоо толилуулах гэж байна.
Энэ цагийн уртын дуучдаас хамгийн ахмад нь ч байж мэдэх, чансаагаараа ноён оргил болох түүнийг ихэнх хүн дуучин гэдгээр нь л мэддэг байх. Гэхдээ уртын дууг ноотлох, онолжуулахаас эхлээд жилээс жилд мартагдан баларч буй дарьганга үг хэллэгийг түүвэрлэн толь бичиг болгох гээд түүний амьдрал тэр чигтээ соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн түгээхийн төлөөх эрэл хайгуул, хөдөлмөр зүтгэлээр дүүрэн гэдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ. Араасаа олон сайхан уран бүтээлчийг төрүүлж, залуу халаагаа бэлтгэлээ.
Оюунлаг хийгээд хөдөлмөрч хичээнгүй түүний сэтгэлээ дэлгэн өргөж буй энэхүү тоглолтын тасалбарыг аав ээж, өвөө эмээ, ах эгч, найз нөхдөдөө бэлэглээрэй.
108 уртын дуучин хамтдаа "Эртний сайхан"-ыг эгшиглүүлэн нээж, "Тэнгэр ээж минь өршөө"-гөөр өртөөлөн, "Үлэмжийн чанар"-аар жаргахдаа гэнэтийн бэлгээр дүүрэн байх энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, хагас зуун жил замбуу тивийг уяраасан энэ эрхэм хүмүүний гэгээн ертөнцөөр аялан, сэтгэлийн цэнгэл эдлээрэй хэмээн урьж байна.
Тасалбарыг 1900-1950 руу захиалан, үнэгүй хүргүүлж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9905-6285, 8856-9093, 8800-9990-ээс аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.