Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа итгэмжлэх захидлаа барив


5-р сарын 5
17 цаг 23 минут

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Даваасүрэнгийн Гэрэлмаа НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая-д 5 дугаар сарын 4-ний өдөр Итгэмжлэх захидлаа барив.

Итгэмжлэх захидал гардуулах ёслолын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-д талархал илэрхийлээд, Женевд төвтэй олон улсын байгууллагуудтай хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллахын зэрэгцээ  дэлхий дахины өмнө тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулах хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий захирал Т.Валовая Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаад баяр хүргэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих чиглэлээр НҮБ-ын Женев дэх төв тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буйгаа мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.