Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


4-р сарын 27
17 цаг 51 минут

Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор үүрэгт ажилдаа орж Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайд болж буйд нь  Франк Данненберг Кастеяанос-т баяр хүргэлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын оролцоо чухал болохыг онцлов. Мөн аялал жуулчлал, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтрах боломж, бололцоо байгааг тэмдэглэж,  Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв.

Элчин сайд Франк Данненберг Кастеяанос Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Луис Абинадер-ын мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжин, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос нь 2020 оноос Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.