“Херо хэв маяг” -ын тавилт “Тамгагүй төр”


5-р сарын 2
13 цаг 53 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” үндэсний сонгодог жүжгийг Херо Баатар найруулж, үзэгчдэд толилуулаад 20 гаруй хонож байна.

No description available. Үзсэн хүмүүс онцгой сэтгэгдэл төрсөн тухай өгүүлж, цахим орчин “Тамгагүй төр”-өөр амьсгалсаар. Гол дүрийн жүжигчид, бүжиг, хөдөлгөөн, тайз, дуу, өнгө, хувцас гээд энэ жүжиг уламжлалт тавилтыг эвдсэн, цогц шийдэлтэй болсныг үзэгчид онцолж байх аж.

Тухайлбал зохиолч Д.Төрмөнх “Уг нь энэ жүжгийн гол дүрүүд цөөхөн.  Арчуг хэмээх хаан (СТА, Г.Эрдэнэбилэг), хааны өрлөг Эгэрэг (МУГЖ, С.Болд-Эрдэнэ), Их хатан Цэцэр ( МУГЖ, У. Уранчимэг ), түүнээс төрсөн Ачир (СТА, Ш.Доржсүрэн) хэмээх Эгэргийн нууц хүү, бага хатан Гүргэл (СТА,О.Дөлгөөн), түүнээс төрсөн Хүчир (СТА, Б.Шинэбаяр) хэмээх хүү гэсэн хэдэн хүний л дунд болох атал нийт жүжигт 130 хүн тогложээ. Бүжигчин, жүжигчин, циркчин нийлсэн тэр олон хүн  үзэгдэл бүр дээр өөрөөр хувцаслаж, өөр өөр баг зүүж биеэр, үйлдлээр, хөгжим бүжгийн хэлээр гол дүрүүдийнхээ сэтгэлийг   тоглож байна. Ийм найруулгатай драмын жүжиг дэлхий дахинд байдаг эсэхийг би мэдэхгүй.

Би л лав ийм тавилт огт харж байсангүй.” хэмээн бичжээ. Мөн өнгөний хувьд улаан, цагаан өнгийн хувцсаар баатруудаа заагласан нь онцлог бол тайз нь ч ер бусын, ар талруугаа босоо налуу. Сайтар анзаарвал жүжгийн сүүлийн үзэгдлүүдэд тайз алгуурхан дээшилж улам бүр сүрлэг болно. Энд тайзны чимэглэл  огт байхгүй бөгөөд жүжигчид  өөрсдөө тайзны чимэглэл болон сүндэрлэнэ. Харин хувцаснуудыг Хүннүгийн үеийн олдворууд дээр түшиглэж хийжээ. Хаад, түшмэдийн барьж буй сэлэм гутал хувцас бүгд эх сурвалжтай.” гэсэн байна.

No description available.

Найруулагч Б.Баатар Ардын уран зохиолч, ах найрагч Б.Лхавсүрэндээ амалсанаа биелүүлж “Тамгагүй төр” жүжгийг найруулан тавьснаа жүжгийн нээлтэн дээр хэлж байсан. Гэхдээ тэр энэ жүжгийг ор нэр төдий тавьсангүй. Онцгой найруулагатай, сэтгэлд хоногштол амилуулсныг үзэгчдийн сэтгэгдэл нотолно.

 

 Мэдээж Херо Баатар тул нийгэмд ч шуугиан тарьж чадлаа. Гэхдээ энэ удаад түүний мөнхийн шүүмжлэгчдээс эхлээд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг ийм хэмжээнд найруулан тавьсныг нь үнэлэн бичсэн нь ч харагдана. Хэрэв та Тамгагүй төр жүжгийг үзээгүй бол УДЭТ-ыг зориорой. Энд бичигдсэн зүйлс үнэн эсвэл худал болохыг өөрийн биеэр тунгаана бизээ...

 

 

 

 

 

  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.