Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтын зар


4-р сарын 18
15 цаг 43 минут

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дархан-Уул  аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр  ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
       Олон нийтийн төлөөлөлд дараах 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ.
1) Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага,
2) Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг / Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан / сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэр дэвшүүлэх Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/565 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
 

  1. Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар товч дурдсан байна);
  2. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, (эдгээр баримт бичгийг эх хувьтай нь тулгаж хүлээн авна), нийгмийн даатгалын лавлагаа ;
  3. Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг заавал  бүрдүүлнэ);  
  4. Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт;
  5. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);
  6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
  7. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (төрийн албан хаагчийн маягтыг хамт хавсаргана).

Сонгон шалгаруулалтад оролцогчийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 17.30 цаг хүртэл бүртгэх бөгөөд бичиг баримтыг  Сонгон шалгаруулах хорооны ажлын алба, аймгийн Эрүүл мэндийн газрын 206 тоотод  ирүүлнэ.
Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.  
Тодруулга мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн  Ч.Мөнхцэцэг 99409955 утсаар холбогдож авна уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО
 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.