Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна


4-р сарын 11
11 цаг 40 минут

GJ1A9446.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Сургуулийн үйл ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, сургуулийн штабын дарга, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн  Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нарын удирдлагууд оролцлоо.

Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуульд 600 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Өмнөговь аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.

Баян-Өлгий аймагт болж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь энэ жилийн  Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлог юм.

 

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ2 цаг 16 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай2 цаг 16 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ2 цаг 17 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг2 цаг 18 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн2 цаг 20 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ2 цаг 21 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн2 цаг 21 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна2 цаг 23 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо2 цаг 24 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина2 цаг 25 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.