Гар зургийн уралдаан зарлаж байна


4-р сарын 4
12 цаг 47 минут

Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан "Оюуны өмчийн үнэ цэнэ", "Оюуны өмчийн хулгай" бүтээлийн сэдвээр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж байна

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан 10 жилийн ахлах ангийн сурагчдад оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн зөрчлийн хор уршиг, үр дагаварын талаарх мэдлэг, ойлголтоо  зургийн аргаар илэрхийлэх боломжийг олгох, тэдгээр бүтээлийг оюуны өмчийн зөрчилд тавих олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлийн сурталчилгаа болгон ашиглах 

Бүтээлийн сэдэв:

  • Оюуны өмчийн үнэ цэнэ
  • Оюуны өмчийн хулгай

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээлийг ирүүлнэ.

Насны ангилал: 15-18 нас

Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь хүүхэд, залуусын уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй. Бүтээлийг A3 форматын /42-59,4 см/ цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан зурна.

Бүтээлийг ирүүлэх хугацаа: Зургийн ар талд овог /бүтнээр/ нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Мөн зургийн баруун доод өнцөгт өөрийн нэр болон бүтээлийг зурж дууссан он сар өдрийг бичнэ. Оролцогч бүтээлээ 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 20-ныг хүртэл Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Сити плаза офиссын 3-р давхар, 301 тоотод өөрийн биеэр авчирна.  

Бүтээлийг шалгаруулах: 1-6 байрын 6 бүтээлийг шалгаруулан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шагналыг гардуулна.

Шагналын сан: 1-3 байранд тус  бүр  нэг сурагч, тусгай байранд 3 сурагч шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнана.

  • 1-р байр 1,000,000 төгрөг
  • 2-р байр 800,000 төгрөг
  • 3-р байр 500,000 төгрөг
  • Тусгай байр 3 сурагч тус бүр 300,000 төгрөг, Батламж, дурсгалын зүйл гардуулна.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбоо /MIPPA/

Хамтран зохион байгуулагч: Оюуны өмчийн газар

Эх сурвалж: Оюуны Өмчийн Газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА49 минут 13 секундын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.