Гэрлийн техникч, дууны найруулагчдыг чадавхжуулах сургалт болов


4-р сарын 4
11 цаг 52 минут

Соёлын яамны орон нутаг дахь харьяа байгууллагын хөгжим, техник хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах онол, практикийн сургалт боллоо.

Сургалтад, 19 аймгийн 20 гэрлийн техникч, 20 дууны найруулагч, хоёр хосолсон албан хаагч оролцсон бөгөөд тэдний 50 хувь нь 3 хүртэлх жил ажиллаж байгаа юм.

Иймд сургалтаар, орчин үеийн дуу, гэрлийн тоног төхөөрөмж болон түүний ашиглалт, холболтын үндсэн зарчмууд, нийтлэг алдаанууд, орчин үеийн төхөөрөмжийн онцлог, арчилгаа үйлчилгээ болон урлагийн байгууллагын тайз болон бусад талбайд хэрэглэгдэх төхөөрөмжийн ялгаа, ашиглалтын аргачлал, дуу дүрсний бичлэг хийх, мэргэжлийн программ дээр ажиллах, студид дууны бичлэг хийх зэрэг сэдвээр онолын болон практикийн сургалт орлоо.

Сургалтаар театр чуулгын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг тогтмолжуулах, хамрах хүрээг өргөжүүлэх саналууд гарч, цаашид бүтээлчээр хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож, гарц, шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.