Соёлын яамны дэргэдэх “байгууллагын эцэг эхийн зөвлөл” шинэчлэн байгуулагдлаа


3-р сарын 30
13 цаг 59 минут

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны  өдрийн хуралдааны 03 тоот тогтоолоор  "Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах" зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад даалгасан байдаг. 

Тогтоолын хэрэгжилтийг хангах, соёлын салбарын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжүүлэх, эцэг эхийн зөвлөлийг чиглүүлж ажиллах зорилгоор “Соёлын яамны эцэг эхийн зөвлөл”-ийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэж, олонхын саналаар залуу, дунд, ахмад үеийн төлөөллөөс бүрдсэн 9-н гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

Хамт оны хурлаар соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт,  хүүхэд,  гэр бүл рүү чиглэсэн яамны бодлого төлөвлөлтийг танилцуулж, Төрийн нарийн бичгийн даргаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлүүдийг нийт албан хаагчдадаа үүрэг болгохын зэрэгцээ яамны эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Мөн Соёлын салбарын хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах, Хүүхэд хамгааллын үндэсний чуулган зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийн бэлтгэл хангах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон, чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөл гэж юу вэ ?
Доорх видео мэдээлэлтэй танилцана уу.

Соёлын яам 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.