ГХЯ: Нислэгүүд цуцлагдсан тул Монгол иргэдээ газраар татаж авахаар судалж байна


2-р сарын 25
15 цаг 55 минут

 

ГХЯ-наас Украины нөхцөл байдал, тус улсад сурч, ажиллаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл өглөө.   ГХЯ иргэдээ Киев, Истамбул хотоос онгоцоор татан авах гэсэн боловч нислэг цуцлагдаад байгаа учраас газраар татан авах ямар боломж байгааг судлаад эхэлжээ. Одоогоор Киев хотын орох гарах замууд хаагдсан учраас иргэдээ татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас аргагүй болжээ. Иймээс ГХЯ-наас Украин дахь Монголчууд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах хэрэгтэй гэх зөвлөмжийг ГХЯ-наас хүргүүлж байгаа аж. Түүнчлэн өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн яамны мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Тэд оюутнуудаа яаралтай татан авах ажиллагаа зохион байгуулж, хоол хүнсний хомстол үүсэх эрсдэл байгаа учраас анхаарахыг хүсчээ.

  ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд

 “Украины Харьков хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байгаа.

Харин Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байгаа бол Кривой Рогт хоёр оюутан байгаа юм.

Харьковд хотод байгаа оюутнуудын тухайд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хорогдох байранд байсан.

Өнөөдөр өглөөний авсан мэдээгээр зарим оюутан тухайн хорогдох байраас гарч, оюутны байр болон өөр бусад байруудад очсон байна.

Гэхдээ тус хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээллийг өгч байна.

Киев хотод болон Кривой Рогт байгаа оюутнууд бүгд оюутны байрандаа байгаа бол бусад хотуудад оршин сууж байгаа манай иргэд өөр, өөрсдийнхөө гэр байгаа гэсэн мэдээлэл байна.

Львов хотод манай улсын нэг оюутан суралцдаг. Тус оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар монголын цагаар өнөөдөр 11:00 цагийн орчимд Польшийн хилийг давсан буюу тус улс руу нэвтэрсэн байна.

Польш улсын хувьд дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг 15 хоногийн хугацаатай ямар нэг виз болон бусад шаардлагыг тавихгүйгээр хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хил нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Тухайн дөрвөн иргэнийг Польшид очиход нь манай Элчин сайдын яамнаас тосож аваад Монгол руу авчрах ажлыг зохион байгуулна” хэмээн мэдэгдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.