"Эрдэнэс Тавантолгой" ХК хээрийн зэрлэг амьтдад зориулж 200 боодол өвс байршууллаа


2-р сарын 21
11 цаг 06 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Биотехникийн арга хэмжээ” буюу хээрийн зэрлэг амьтдад өвс тарааж, байршуулах ажлыг жил бүр гэрээт компаниудтай хамтран зохион байгуулдаг.

Энэ дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тамгын газраас ирүүлсэн төлөвлөгөө болон, салбарын гэрээт компаниудтай хамтран зохион байгуулах “Биотехникийн арга хэмжээний” төлөвлөгөөг Бүтээн байгуулалт Хөгжлийн газрын дарга Ж.Алдармаагаар батлуулан ажиллаж байна.

Эхний ээлжийн арга хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумаас зүүн урагш байрлах Хангинахын хаданд байгаль орчны мэргэжилтэн О.Үнэнхүүгээр ахлуулан, нутгийн иргэн, салбарын мужаан Х.Адарсүрэнгээр газарчлуулан амжилттай хэрэгжүүллээ.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хишиг-Арвин Индустриал” ХХК, “МПМ Ресурс” ХХК-тай хамтран нийтдээ 200 боодол өвсийг тараан байршууллаа. Хангинахын хад нь хээрийн зэрлэг амьтад идээшилж бэлчдэг байгалийн өвөрмөц тогтоц төрхтэй, сумын үзэсгэлэнт газрын нэг юм. Өвс байршуулах ажлыг гурван компанийн 5 техник,  25 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу гэрээт компаниудтай хамтран “Биотехникийн арга хэмжээ”-г үе шаттай хэрэгжүүлнэ.

Мөн 2021 онд компанийн Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 99000 га талбайн уст цэгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор хээрийн зэрлэг амьтдад зориулан нарны энергиэр ажилладаг уст цэгийг барьж байгуулсан. Тус худаг дээр усны түвшний хэлбэлзлийг хэмжих зорилгоор гүний усны түвшин хэмжигч автомат багаж суурилуулаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ7 цаг 40 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”7 цаг 41 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь7 цаг 41 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ7 цаг 42 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ7 цаг 43 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров7 цаг 45 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна7 цаг 47 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"7 цаг 47 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"7 цаг 48 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё7 цаг 49 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ7 цаг 50 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна7 цаг 51 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.