Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон МҮЦАЭХ-той хамтран ажиллана


1-р сарын 28
16 цаг 28 минут

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон мүцаэх-той хамтран ажиллана

“Эрдэнэс Тавантолгой” ХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Ш.Лхагва, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 1072 хувьцааг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьцааны бүртгэл, тоо ширхэгийг баталгаажуулах, ногдол ашгийг олгох, нэмж хувьцаа эзэмшүүлэх, өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

 

Харин Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаасыг эдийн засгийн үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө4 цаг 35 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД4 цаг 36 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”4 цаг 37 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ4 цаг 38 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ4 цаг 38 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна4 цаг 43 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай4 цаг 44 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ4 цаг 44 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа4 цаг 47 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна4 цаг 48 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.