Сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн дээд цол, Одон медаль гардууллаа


1-р сарын 28
14 цаг 20 минут

NEWS9946
Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:
  •  Байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа Самбуугийн Шаравсамбуу,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Ганхуягийн Санж,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, ахмад тахь судлаач Дамдины Бальдир,
  • Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Алтангэрэлийн Доржсүрэн,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан Шаравжамцын Бүүвээбаатар,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч Пунцагийн Лхагважав,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Бямбадоржийн Лувсангончиг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Буянгийн Дулмаа,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Пүрэвсүрэнгийн Дамба,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, “Шинэ мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Сампилын Шаравдорж,
  • Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаа,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
  • Налайхын уурхайн ашиглалтын инженер асан Сандуйжавын Батдорж,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Шангри Ла” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин Самбуугийн Оюунчимэг,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Ерөнхий сайдын жендерийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Лувсангийн Энхбат,
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
  • Уртын дуучин Болдбаатарын Алтанжаргал,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Малын ахмад эмч Дэндэвийн Бадрай,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгчин Лувсанжамцын Нэргүй,
  • Жендерийн үндэсний шинжээч Бямбасүрэнгийн Онон,
  • “Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанаа,
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн Жигжидсүрэнгийн Сансармаа,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд профессор Цэвээнжавын Хүрэлбаатар,
  • Үндэсний урлагийн их театрын бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Хаан банкны төв тооцооны төвийн захирал Мягмардашийн Батбаяр,
  • Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Төмөр-Өлзийн Энхбаяр,
  • Үндэсний урлагийн их театрын бүжигчин Наранцацралтын Шүрэнцэцэг,
  • “Ди Эм энд Ай Жи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бэхбатын Дашмөнгөн нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина8 цаг 55 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ8 цаг 56 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна8 цаг 56 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна8 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ8 цаг 57 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай8 цаг 58 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ9 цаг 9 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно9 цаг 9 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо9 цаг 10 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу9 цаг 11 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна9 цаг 12 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.