Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ


1-р сарын 28
14 цаг 07 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн цогц сургалтыг нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагуудад зохион байгууллаа. Тодруулбал, тус сургалтыг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг нэгдүгээр сарын 12-25-нд цахим, танхимын хэлбэрийг хослуулан, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулсан юм.

Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарсан тус сургалтаар модны үр, тарьц суулгац бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах, модыг зөв тарьж, арчлан ургуулах тухай болон цэцэг, зүлэг тарих, ногоон байгууламж бүтээх, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төлөвлөлт, ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгаа зэрэг цогц мэдлэг мэдээллийг холбогдох албан хаагчдад олголоо.

Тэрбумаар тоологдох мод тарихын тулд иргэдэд экологийн боловсрол олгож, удирдан зохион байгуулах ажилчдад ногоон байгууламжийн талаарх мэдлэгийг бүрэн дүүрэн олгох нь нэн чухал юм. Иймд 12 жилийн ажлын туршлагатай, Монголын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэн болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэхүү сургалтыг  бүх аймаг, нийслэлийн  хэмжээнд  хийх  зорилт тавин ажиллаж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 41 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 42 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 42 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 43 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 44 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 55 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 55 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 56 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 57 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 58 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.