Шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын жирэмсэн үед үзүүлэх тусламж зөвлөгөө


1-р сарын 28
11 цаг 52 минут

Коронавируст халдвар (КОВИД-19) нь эхийн эндэгдлийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Олон улсад хийгдсэн 10,000-н эмэгтэйчүүдийг хамруулсан өргөн хүрээтэй 121 судалгаагаар коронавируст халдвар (КОВИД-19)  нь ≥33 насны, жирэмсний сүүлийн 3 сард (дунджаар жирэмсний 34–37 долоо хоног) жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эрсдэл өндөр байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлзүйн шинж тэмдэггүй хэлбэр 73%, халуурах 75%, ханиалгах 48,5%,  хоолой  өвдөх, амьсгал давчдах 14%, булчин өвдөх 15%, амт үнэр алдагдах 11%, суулгах 6% зэрэг шинжүүд илэрч 1/4 нь шинж тэмдэг эхэлснээс хойш >8 долоо хоногийн турш байнгын шинж тэмдэгтэй байсаар байна. Хоёр уушгины хатгаа 71-89%-д тохиолдож байна.

Коронавируст халдвар (КОВИД-19) нь жирэмсний явцад дараах сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнд: ураг, нярайд өгсөх замын халдвар 5,3%, дутуу төрөлт  14,3-25,0%, ургийн өсөлт саатах  2,8-25,0%, жирэмсний хожуу хордлого  5,9%,  зулбалт  14,5%, ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах  9,2%  төрсний дараа цус алдах  54,5%, Кесар мэс заслаар төрөх  48-100%, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэх  3,6-31,3%,    эхийн эндэгдэл    4%,  ургийн дисстресс  26,5-30,0%,  нярайн бүтэлт  1,4%, төрсөн нярайд эрчимт эмчилгээ шаардагдах  43%,  перинаталь эндэгдэл 0,35-2,2% тус тус тохиолдож байна.

Жирэмсэн эмэгтэй эсвэл төрсний дараах үед байгаа бүх эмэгтэйд коронавируст халдвар  (КОВИД-19)-ын шинж болон жирэмсний сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй (ургийн хөдөлгөөн багасах г.м.) шинж илэрсэн үед цахим болон бусад хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд өвчин хүндрэх, үтрээнээс цус эсвэл шингэн гарах, нүд бүрэлзэх, толгой болон хэвлийгээр хүчтэй өвдөх, бие сулрах, толгой эргэх, нүүр, гар, хөл хавагнах, бөөлжих, татах, амьсгалахад бэрхшээлтэй болох, ургийн хөдөлгөөн багасах г.м. зэрэг аюултай шинжүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Жирэмсэнг үргэлжлүүлэх, таслан зогсоох эсвэл төрүүлэх шийдвэр нь жирэмсний хугацаа, эхийн биеийн байдал, ургийн амьдрах чадвар, өвчний эмнэлзүйн хүндийн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

 Коронавируст халдвар (КОВИД-19) нь урагт нөлөөтэй нь нотлогдоогүй тул жирэмсний 12 долоо хоног хүртэлх хугацаанд жирэмсэнг таслах заалт болохгүй. 

Коронавируст халдвар (КОВИД-19) нь дангаараа жирэмсэнг таслах, хугацаанаас өмнө төрөлтийг шийдэх, Кесар мэс засал хийх заалт болохгүй.

Хүнд болон нэн хүнд хэлбэрийн үед эмч нарын зөвлөгөөнөөр жирэмснийг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ.

Хүүхдийг хөхний сүүгээр хооллоно. Коронавируст халдвар (КОВИД-19) нь нярайг хөхөөр хооллоход эсрэг заалт болохгүй.

Сувилагч Ж.Энхжаргал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.