Хоёрдугаар сард олон жилийн дундажаас дулаан байна


1-р сарын 26
10 цаг 32 минут
368lvvd7m57b758pcebsu42ldm.jpg

  Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян- Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн  орчим байх төлөвтэй байна.


   Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна.

    Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтрэх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй.  Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэрихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


  Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.  Сарын эхээр болон хоёрдугаар
арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн днд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дундаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.