Элчин сайд Ө.Энхтүвшин Холбооны зөвлөлийн сенаторуудтай уулзав


1-р сарын 26
10 цаг 24 минут
 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М-С.Умаханов тэргүүтэй Холбооны Зөвлөл дэх Орос-Монголын парламентын бүлгийн гишүүн сенаторуудыг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.

Уулзалтад ОХУ-ын Холбооны Зөвлөл дэх БН Дагестан Улсын сенатор И.М-С.Умаханов, Өвөрбайгалийн хязгаарын сенатор Б.Б.Жамсуев, С.П.Михайлов, БН Буриад Улсын  сенатор  В.В.Наговицын, БН Тува Улсын сенатор Д.И.Оюн, Эрхүү мужийн сенатор А.В. Чернышев нар хүрэлцэн ирсэн бөгөөд ОХУ-ын Холбооны Хурлын дээд танхимын сенаторууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд биечлэн зочилж байгаа нь Монгол, Оросын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжилд ОХУ-ын Парламентийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Ө.Энхтүвшин онцолж, талархал илэрхийлэв.

  Өнгөрсөн 2021 онд, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд өргөн хүрээнд тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулах олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон ОХУ-ын Парламентын дээд, доод танхимын удирдлагуудтай хийсэн уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсныг Элчин сайд цааш нь тэмдэглээд, төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн сенаторуудтай ойр дотно хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой болохыг онцлов.

Холбооны Хурлын дээд танхимын сенаторуудын зүгээс Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ зорилгоор парламент хоорондын хамтарсан комисс байгуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлж, ОХУ-ын бүс нутгууд, Монгол Улсын аймгууд хооронд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ нотоллоо.

Талууд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, монголын махыг Оросын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид тогтмол холбоотой ажиллах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд бүтээлчээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.