УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ


1-р сарын 21
16 цаг 28 минут

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчиддоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар буй.

Өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хууль тогтоогчдын төлөөлөл болгож  С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, Зориг сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Баярыг хүлээн авч уулзан, Зориг сантай хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

 This image has an empty alt attribute; its file name is SHB_7514-1024x683.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийг батлахад хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, Үндсэн хууль тогтоогч Санжаасүрэнгийн Зоригийн оруулсан хувь нэмрийг онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

 This image has an empty alt attribute; its file name is 2-1024x557.jpg

Үндсэн хуулийг хэлэлцэх  үеийн проткол 59 том ном бий. Тэр үед Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу? Парламентаас сонгох уу? гэдэг яриа өрнөж байсан бөгөөд Парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг байдаг. 

 This image has an empty alt attribute; its file name is SHB_7726-1024x683.jpg

Үндсэн хууль гацаанд орсон байх үед бүх намуудыг уриалж,  “Монгол хүний саруул ухаанд итгэдэг”  гэдэг алдарт үгээ хэлж  үндсэн хууль батлах зөвшилцлийн баримт бичиг дээр гарын үсэг зурж, үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэв.

 This image has an empty alt attribute; its file name is SHB_7716-1024x683.jpg

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-нд болох С. Зориг агсаны 60 насны ойг тохиолдуулан УИХ-ын тамгын газар болон Зориг сан хамтран өсвөрийн парламентчдын дунд Санжаасүрэнгийн Зориг ба Үндсэн хууль сэдэвт  нийтлэлийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга мэдэгдсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.