Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ


1-р сарын 21
15 цаг 37 минут

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэмцээнээр дамжин хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ хөгжиж, энэ чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэн, улмаар ирээдүйн шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон тэмцээнд 11 орны 21 баг өрсөлдсөн байна. Индонези Улсын баг Гран При шагнал хүртсэн бол Ц.Хүрэлбаатар багштай ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг дэд, удаах байрыг БНХАУ-ын баг эзэлжээ.

Энэ удаагийн тэмцээний дүрмийг МЭӨ 770-476 оны үед Хятадад гадны зочин гийчдээ цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн боловсруулсан байна.

Тэмцээнийг жил бүр өөр өөр улсад зохион байгуулдаг  бөгөөд тухайн улсын ёс заншил, уламжлал, өв соёлыг үндэслэн дүрмийг  боловсруулдаг тул даалгавар нь ялгаатай байдаг.

2019 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ хамтран “ABU Robocon-2019 Mongolia” олон улсын тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байсан.

Тэгвэл хэсэг хугацаанд тасалдаад байсан МҮОНРТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг энэ жилээс Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ5 цаг 9 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай5 цаг 9 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ5 цаг 11 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг5 цаг 11 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн5 цаг 13 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ5 цаг 14 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн5 цаг 14 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна5 цаг 16 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо5 цаг 17 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина5 цаг 18 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.