Жүдо: Улаанбаатар Их Дуулгаас олимпын чансааны оноо өгнө


1-р сарын 21
12 цаг 49 минут

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 оны Парисын олимпын наадмын шинэ циклтэй холбогдуулан дүрмийн өөрчлөлт хийснээ энэ сарын эхээр танилцуулсан билээ.

Шинэ олимпын цикл 2022 оны зургаадугаар сарын 24-нд эхлэж, 2024 оны зургаадугаар сарын 24-нд өндөрлөнө.  Тэгэхээр энэ хавар явагдах тэмцээнүүдэд олимпын чансааны оноо өгөхгүй, Улаанбаатарын Их Дуулгаас жүдочид олимпын оноо цуглуулж эхлэнэ гэсэн үг юм.

Шинэ дүрмээр насанд хүрэгчдийн ДАШТ-д дэлхийн чансааны эхний 100-д, идэрчүүдийн чансааны эхний 16-д багтсан тамирчин л оролцоно. Нэг улсаас 9 эмэгтэй (нэг жинд дээд тал нь 2), 9 эрэгтэй (нэг жинд дээд тал нь 2) оролцож болно.

Тамирчин иргэншлээ сольсон ч чансааны оноогоо хадгалж үлдэнэ.

Жинг тэмцээн эхлэх өдрөөс нэг өдрийн өмнө 18:00 цагт үзнэ.

Дүрмэнд тохирохгүй жүдогитой тамирчинг шууд хасна.

Цус гарсан гэмтлийг барилдааны үеэр хоёр удаа л эмчлэхийг зөвшөөрнө. Дахин цус тогтоох шаардлага гарвал өрсөлдөгчид нь kiken-gachi ялалт өгөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.