АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулна


1-р сарын 20
12 цаг 10 минут

Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ.

Тэрээр "Он гарсаар манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нийслэлд нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна.

Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно.

2022 оны нэгдүгээр сарын 14-ний Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах тушаал гарсан ба нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, дархлаажуулалтын төвүүдэд дэм болж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 40 гаруй хувь халдвар авсан, ХУД-т мөн нөхцөл байдал хүнд байгаа учраас ЭМЯ-нд дахин хүсэлт гаргасны дагуу маргааш сайдын тушаалаар АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч нарыг нэмж дайчлахаар болсон. Тэдний хүч ялангуяа улаан бүсэд, ковидын 12 амбулатори, нэмэлт дархлаажуулалтын ажилд ч дэм болно.

2021 онд нийт 4300 гаруй эмч дайчлагдан ажилласан ба сүүлд гарсан тушаалд илүү цагийг хэрхэн олгохыг тодорхой заасан. Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно. Нэмэлтээр ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын ирц жигдэрч байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ7 цаг 18 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай7 цаг 19 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ7 цаг 20 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг7 цаг 20 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн7 цаг 22 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ7 цаг 23 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн7 цаг 24 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна7 цаг 25 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо7 цаг 26 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина7 цаг 27 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.