П.Сэргэлэн, Э.Сарантогтос, Д.Гэрэлмаа нарыг Элчин сайдаар томиллоо


1-р сарын 19
16 цаг 56 минут

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас  БНСУ, Кувейт улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд нарыг томиллоо.

Ерөнхийлөгчийн зүгээс Элчин Сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-д зөвшилцөх саналыг өргөн мэдүүлсэн нь ийнхүү шийдэгдсэн байна. Тодруулбал,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүдийн  80,8 хувь, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайдаар Пүрэвийн Сэргэлэнг 86.5 хувь, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг 88.5 хувийн саналаар томилсон байна. Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд нар томилогдсоноор өмнө ажиллаж байсан Элчин Сайд нарыг эгүүлэн татаж байна. Монгол Улсаас Кувейт Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Зоригтын Чинтүшиг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Намсрайн Эрдэнэтуяа, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхэт Сайд Лүндэгийн Пүрэвсүрэн нарыг эгүүлэн татлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.