Монгол, Чилийн залуучуудын дунд подкаст уралдаан зохион байгуулагдав


1-р сарын 19
15 цаг 10 минут
 

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны ЭСЯ-д хамтран “Монгол орны тухай миний төсөөлөл”, “Чили орны тухай миний төсөөлөл” сэдэвт подкастын уралдааныг зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг орчин үеийн контентын төрөл болох подкастаар дамжуулан сурталчлах, хоёр орны залуучууд хооронд мэдээлэл солилцох, бие биеийг танин мэдэх хүсэл, сэдлийг төрүүлэх нь энэхүү уралдааны зорилго байв.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Чилийн Үндэсний Их сургуулийн оюутан Фернанда Санчес, Хуакин Саез нарын Монгол, Чили орны түүх, зан заншил, нийгэм, соёлын адил төстэй болон ялгаатай талуудыг оновчтой харьцуулан харуулсан “Монгол орны тухай миний төсөөлөл” сэдэвт бүтээл, Латин-Америкийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн оюутан Э.Түмэндэмбэрэл, Карлос нарын “Чили орны тухай миний төсөөлөл” сэдэвт бүтээлүүд тус тус тэргүүн байрыг эзэллээ. Мөн МУИС-ийн Испани хэл, орон судлалын оюутан Б.Эрдэнэ, МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Б.Бүрэнжаргал нарын бүтээл 2, 3 дугаар байрт шалгарсан юм. Шилдэг оролцогчдын шагналыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, Бүгд Найрамдах Чили Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд М.Уртадо нар цахим хэлбэрээр гардуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.