УОК: Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч, өдөрт 18-20 мянган тохиолдол илрэх тооцоо гарсан


1-р сарын 11
11 цаг 11 минут

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе таарч, өдөрт хамгийн багадаа халдварын 18000-20000 тохиолдол бүртгэгдэнэ. Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай.

Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Тиймээс улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
-Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.

244 энхийг сахиулагчаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна.

Томуу болон халдварыг ПСР шинжилгээгээр ялгаж, эцсийн оношийг гаргадаг. Өвөрмөц урвалжийг ашиглаж халдварын үүсгэгчийг оношилдог.

Энгийн болон вирусийн хувилбарыг тодорхойлох ПСР 24 цагийн дотор хариу нь гардаг. Үүний дараа NGS буюу бүрэн генийг тогтоож баталгаажуулдаг.

Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээг хийж зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Нэгдүгээр сарын 9-нд дотоодод омикроны 5 тохиолдол илэрснийг зарласан.

Вирусийн ямар хувилбар болохыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг байна. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.