“Сонгодог 21” төслийн шинэ бүтээл дөрвөн дууг онцоллоо


1-р сарын 7
11 цаг 01 минут

Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуурийн ари, романс болон дууны бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үед залгамжлан өвлүүлэх зорилгоор гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын санаачилгаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын хэрэгжүүлж буй “Сонгодог21” төсөл ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байна.

Энэ удаад “Сонгодог 21” төслийн хүрээнд хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, З.Хангал, Н.Жанцанноров нарын “Намрын дурсамж”, “Дуулж л явахаас даа”, “Аяны шувууд”, “Хайрлан дуулмаар байна” дуунуудыг сонгон ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, Г.Энхнаран нар хамтран дуулжээ.

“Сонгодог 21” төслийн шинэ бүтээлд багтсан дээрх дөрвөн дууны хөгжмийн найруулгыг “Нисванис” хамтлагийн гитарчин Б.Цацрал, тайзны найруулгыг дуучин Ө.Цэрэнчунт нар гүйцэтгэж, видео клипийг “Mongolian social channel”студид бүтээсэн байна.

Хэдийгээр ХХ зуунд бүтээгдсэн боловч 21 дүгээр зуунд мэргэжлийн хүрээнд болон нийтийн дунд хадгалан үлдээж, өвлөн залгамжлах учиртай үндэсний сонгодог бүтээлүүд болох ари романс, дууны бүтээлүүдийн нотыг ном болгон хэвлэхийн зэрэгцээ аудио цомог хэлбэрээр тайлбар бүхий танин мэдэхүйн цуврал зургаан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх ажлуудыг дээрх төслийн хүрээнд 2016 оноос хойш хийж гүйцэтгээд буй юм.

“Сонгодог 21” төслийн шинэ бүтээлийг Та бүхэнд танилцуулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо5 цаг 28 минутын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ5 цаг 29 минутын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ5 цаг 30 минутын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ5 цаг 38 минутын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна5 цаг 38 минутын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ5 цаг 40 минутын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ5 цаг 42 минутын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ5 цаг 43 минутын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 44 минутын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна5 цаг 45 минутын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.