Цэргийн бүртгэлийг маргаашнаас цахимаар хийнэ


1-р сарын 4
12 цаг 52 минут

НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээлж байна.

Өмнө нь сумын тамгын газар, хороон дээрээ биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Ингэхдээ 18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой юм.

  1. гар утасны аппликэйшн
  2. вэб портал
  3. 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.

Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулах ч тухайн үед хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлнэ. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Цэргийн бүртгэлийн үйл ажиллагааг зөвхөн Монгол Улс хийдэггүй. Манай өмнөд, хойд хөрш орнууд ч иргэдээ цэрэгт хамруулдаг. Харин хүн ам, нутаг дэвсгэрийнхээ нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Цэргийн бүртгэл явуулах нөхцөл байдал нь Монгол Улсын батлан хамгаалах болон дайчилгааны хуультай холбогддог ба үүнд цэргийн насны бүх эрсийг бүртгэнэ хэмээн заасан байдаг.

Хэрэв бүртгүүлээгүй бол бидний зүгээс юу юугүй хариуцлага тооцохгүй ч төрийн үйлчилгээг дөхөм болгож өгөөд байхад иргэн өөрөө зайлсхийх бол хариуцлага тооцох болно. Хороо бүртгэлтэй газар нь цэргийн зарлан дуудах хуудас заавал очдог. Гэвч иргэн өөрөө зарлан дуудах хуудас ирэхгүй байна гэдэг шаардлагаа тавьж, өөрөө хүсэлтээ гарган авах боломжтой" хэмээн мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.