Эрүүл мэндийн салбарын 2021 оны онцлох 10 ажил


1-р сарын 4
12 цаг 41 минут


1.     Бүх бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг Ангиографийн аппаратаар хангав. Аймаг бүрт КОВИД-19 өвчний оношлогооны ПГУ шинжилгээний аппараттай болов. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад  3000 компьютер хүлээлгэн өглөө. 
 
 
2.    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оны 03 дугаар сараас санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэв. Энэ хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч салбар болов.
 

 
3.    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг хариу арга хэмжээг цаг тухай бүрт нь шинэчлэн хэрэгжүүлж 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн нийт хүн амыг вакцинжуулж  эхлүүлэв.  
 

 
4.    Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эхлүүлснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү ойртож хүлээгдэл чирэгдлийг бууруулсан. Тухайлбал эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын үйлчилгээ, лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа, вакцины гэрчилгээ, вакцинжуулалтад хамрагдсан талаарх QR код, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт гэх мэт үйлчилгээг бүрэн цахимжуулж e-mongolia системээс авах боломжтой боллоо. 
 

 
5.    Эрүүл мэндийн сайдын А/595 тоот тушаалаар “Ор зохицуулах баг”-ийг томилж КОВИД-19 өвчний өвчтөн хүлээн авч эмчлэх 22,000 ор дэлгэн ажиллуулав. Эмнэлгийн орны эргэлт сайжирч, хүлээгдэл 0-1 хоног, шаардлагатай өвчтөн / хүүхэд, жирэмсэн, ахимаг настан /-д цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ба 2021 оны 10 дугаар 02-ны өдрөөс эхлэн Нийслэлд Коронавируст халдвар (КОВИД-19) шалтгаант гэрийн нас баралт бүртгэгдээгүй.
 

 
6.    “Даатгуулагч иргэний, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа, шинэчлэн батлах тухай” ЭМС , ХНХС-ын  хамтарсан А 758/А197 дугаар тушаалыг баталсан. Энэхүү тушаалд  “Хугацаагүй” ангиллаар тогтоож буй өвчний тоог нэмэгдүүлж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал болон элэг, бөөр шилжүүлэн суулгах донорын хагалгааны заалтыг шинээр нэмж тусгасан.
 

 
7.     2021 оны 02-р сарын 23-ны өдөр Монгол Улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний тунг хүлээн авсан. Манай улс БНЭУ Оксфорд/АстраЗенека, БНХАУ Вероцелл, АНУ Пфайзер вакциныг хүлээн авсан. Улсын хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцинд нийт хүн амын 1-р тун 69,6 хувь, 2-р тун 66,5 хувь, 3-р тун 28 хувь тус тус хамрагдсан байна.
 

 
8.    2021оны 1-р сарын 1-нээс Резидент эмч нар цалинтай ажиллах болов. Ингэснээр суралцангаа ажиллах таатай орчин бүрдэж, чадварлаг нарийн мэргэжлийн эмч бэлтгэхэд ихээхэн ахиц болж байна.    
 
 
 
 9.    Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл байгуулахтай холбоотой журам, удирдамжийг шинэчлэн батлав. 2021 онд ГССҮТ, ХСҮТ, УХТЭ, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний Төв, Сонгино-Хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах үйл ажиллагааг дуусгаад байна.       

 
   10.  Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Эрүүл мэндийн салбараас 2 хөдөлмөрийн баатар төрлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.