“Web awards” наадмын шилдэгүүд тодорлоо


1-р сарын 3
22 цаг 42 минут

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам өнгөрөгч сарын 30-ны өдөр Корпорайт центрт боллоо.

Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жиллд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.

Нийт 18 номинацид 60 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.

1. ZINDAA.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Мэдээллийн шилдэг сайт”

2. TOVCH.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт”

3. PEAK.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт”

4.  LIVETV.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”

5. NUTAG.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Орон нутгийн шилдэг сайт”

6. SHILEN.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”

7. ULAANBAATAR.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрийн байгууллагын шилдэг сайт”

8. ETT.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Бизнесийн шилдэг сайт”

9. UBCAB.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч”

10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг вэб сайт хөгжүүлэгч”

11. ISEE.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Сайтын шилдэг бүтээл”-ийн тэргүүлэгч боллоо.

Мөн “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар

Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох Байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, Цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харийн Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна.

Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын таван хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс тав дахь удаагийн вэб авардсаар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг “Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цом”-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд:

1. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “Хүндэтгэлийн цом”-ын эзнээр MONTSAME.MN

2.  “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн”-ээр П.Цагаан

3.  “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн”-ээр Тордайн Ганболд

4. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний цахим үйлчилгээ”-ээр ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК

5. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт”-аар “Эрдэнэс Тавантолгой” ХК

6. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт”-аар Grand Marshal Luxury Villas

7. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр”-ээр “Тавантолгой түлш” ХХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Монголын сайтын холбоотой хамтран ажиллана3 цаг 12 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нутгийн ахмадууд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ1 сар 28. 16:38Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг1 сар 28. 16:33Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон МҮЦАЭХ-той хамтран ажиллана1 сар 28. 16:28Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол одон медаль хүртлээ1 сар 28. 14:20Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ1 сар 28. 14:07Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина1 сар 28. 12:02Коронавируст халдварын Омикрон хувилбарын эмнэлзүй1 сар 28. 12:01Шинэ коронавируст халдварын дараах хяналт1 сар 28. 11:55Шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын жирэмсэн үед үзүүлэх тусламж зөвлөгөө1 сар 28. 11:52МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа1 сар 27. 20:53Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ1 сар 26. 17:19
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.