Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна


12-р сарын 31
12 цаг 35 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна
Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртлэх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
 
Залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй,  Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно.
Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв.  
Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.  
 
Товч мэдээ
·      Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ.
·      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улс, Орос, Хятадыг холбох төслүүдийн боломжит чиглэлийн талаар ярилцжээ1 цаг 27 минутын өмнөМонгол Улсад ирэх зорчигчдоос “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэн авна4 цаг 17 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 19 минутын өмнөСүүлийн 24 цагт 351 хүн халдвар авчээ4 цаг 22 минутын өмнөХуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын төлөөлөгчид Монгол Улсад ирлээ4 цаг 27 минутын өмнө“Залуучуудын хөгжлийн сар”-ын хүрээнд соёлын салбарын залуучуудаа дэмжин ажиллаж байна8 цаг 18 минутын өмнөНҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол ахуй соёлоор амьсгалсан нэгэн өдрийг өнгөрүүллээ8 цаг 23 минутын өмнөМ.Гүррагчаа: Хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсэж байвал ямар ч ажлыг хийж чадна8 цаг 43 минутын өмнөЗавьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгааллаа8 цаг 47 минутын өмнөХан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ8 цаг 49 минутын өмнөҮер, усны аюулаас сэрэмжлүүлж байна8 сар 10. 18:20Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 17:53
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.