"Web awards-2021" наадам өнөөдөр цахим салбарын шилдгүүдээ шалгарууллаа


12-р сарын 30
17 цаг 33 минут

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг "Web awards-2021" тэргүүн наадам энэ сарын 30-ны өдөр Корпорайт центрт боллоо.

Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жиллд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.

Нийт 18 номинацид 60 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.

1. ZINDAA.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Мэдээллийн шилдэг сайт"

2. TOVCH.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт"

3. PEAK.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт"

4.  LIVETV.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт"

5. NUTAG.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Орон нутгийн шилдэг сайт"

6. SHILEN.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт"

7. ULAANBAATAR.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Төрийн байгууллагын шилдэг сайт"

8. ETT.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Бизнесийн шилдэг сайт"

9. UBCAB.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч"

10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Шилдэг вэб сайт хөгжүүлэгч"

11. ISEE.MN "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Сайтын шилдэг бүтээл"-ийн тэргүүлэгч боллоо.

Мөн "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар

Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох Байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, Цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харийн Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна.

Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын таван хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс тав дахь удаагийн вэб авардсаар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг "Web awards-2021"-ын дээд шагнал "Хүндэт цом"-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монголын цахим салбарын "Web awards-2021" тэргүүн наадмын шилдгүүд:

1. "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал "Хүндэтгэлийн цом"-ын эзнээр MONTSAME.MN

2.  "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн"-ээр П.Цагаан

3.  "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн"-ээр Тордайн Ганболд

4. "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний цахим үйлчилгээ"-ээр ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК

5. "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт"-аар "Эрдэнэс Тавантолгой" ХК

6. "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт"-аар Grand Marshal Luxury Villas

7. "Web awards-2021" цахим салбарын тэргүүн наадмын "Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр"-ээр "Тавантолгой түлш" ХХК

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 18. 17:08Инфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 сар 18. 17:07Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 сар 18. 17:06Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 сар 18. 17:05Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 17:02Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 сар 18. 17:01Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 сар 18. 17:01Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 17:00Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 сар 18. 16:59Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.