Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална


12-р сарын 30
16 цаг 46 минут

НЗДТГ-ын албан хаагчдын 2021 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын  дарга Т.Оюунчимэг 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. 

Тэрбээр цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл 2021 онд  тулгарсан хэдий ч нийт албан хаагчид төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлснийг ярианы эхэнд дурдсан. Мөн үргэлжлүүлэн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ажилтан, албан хаагчид тодорхой хугацаанд цахим горимоор  ажиллаж, үүрэгт ажлаа гүйцэтгэсний дээр зургаан дүүргийн хэмжээнд 3820 албан хаагчийг эргүүл жижүүрээр ажиллалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, 10.270 иргэн оролцсон. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр илүүтэй анхаарч ажиллаж, Сургалт судалгааны төвөөс 311 удаагийн сургалтад 6692 албан хаагчийг хамруулсан” хэмээн тодотгосон.

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулахад НЗДТГ-ын ажилтан, албан хаагч бүр хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлов. Түүнчлэн Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.  НЗДТГ-ын нийт  ажилтан, албан хаагчдын хувьд шинэ хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн дээр нутгийн захиргааны байгууллагын дотоод сүлжээний хэрэглээг сайжруулах, дотоод харилцаа, уялдаа холбоог дээшлүүлэх, өргөдөл гомдлын хариуг чанартай өгөх, иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах юм. 2022 онд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагч бүр шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэшсэн байдлаар ажиллаж, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална.

Тайлангийн хуралд НЗДТГ-ын хэлтсүүд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Төрийн албан хаагчдын чадамж болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь  ISO90012015 чанарын менежментийн тогтолцоо,  ISO210012018 боловсролын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлсэн тул  гэрчилгээг гардуулан баталгаажууллаа. Тайлангийн хурлын үеэр 2021 онд ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.