Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны онцлох хүүхдүүдийг шагналаа


12-р сарын 29
12 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагнал гардууллаа.

2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн  төрөлд 117 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэрээ тэрбээр бүтээлч байдал, сурлага, урлаг, түүх соёл, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилтаар манлайлсан эрхэм дүү нартаа чин сэтгэлийн баяр хүргэе гээд, цар тахлын амаргүй үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй Та бүхэнд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэв.

Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:

Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл:

1.    Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Дашням

2.    Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 9А ангийн сурагч Э.Ангараг

Сурлагын амжилт төрөл:

1.    “Орчлон” сургуулийн 12А ангийн сурагч О.Тэмүжин

2.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал

3.    “Орчлон” сургуулийн 12С ангийн сурагч Э.Тэргэл

Урлаг, уран бүтээл төрөл:

1.    Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Г.Энгүүн

2.    Монгол Улсын консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч О.Нандин

3.    Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч С.Бишрэл

4.    Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Г.Уянгадарь

5.    “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийн 3Б ангийн сурагч Т.Маргад

6.    "Амжилт кибер" сургуулийн 9-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од

Биеийн тамир, спорт төрөл:

1.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 8Ё ангийн сурагч Б.Ананд

2.    Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Амаржаргал

3.    “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч М.Анхбаясгалан

4.    Орчлон сургуулийн 8Б ангийн сурагч Э.Эрхэс;

Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөл:

1.    Хэнтий аймгийн “Хэрлэн” 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо

2.    Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Ундрахбаяр

3.    Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл:

1.    Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг

2.    Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан

3.    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин

Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл:

1.    Нийслэлийн 42 дугаар сургуулийн 7А ангийн сурагч А.Гэсэр

2.    Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргад

3.    Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Л.Болортуяа

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:

1.    Дорнод аймгийн сурагч Б.Ану

2.    Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Халиунаа

3.    Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Билгүүн

Багийн амжилт төрөл:

Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12-р ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"8 цаг 59 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 цагийн өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ9 цагийн өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй9 цаг 5 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ9 цаг 5 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ9 цаг 6 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"9 цаг 7 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов9 цаг 9 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна9 цаг 12 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ9 цаг 12 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.