Үндэсний аврах бригад оны шилдэг алба хаагчдаа шалгарууллаа


12-р сарын 27
12 цаг 20 минут
270037536_950625269171258_2624649792455093501_n.jpg

  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 2021 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулаа.

Үндэсний аврах бригадын 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм.

Хурлын үеэр захирагч, хурандаа Д.Намсрай нийт бие бүрэлдэхүүнд бригадын баримтлах зарчим, ирэх оны үйл ажиллагааны зорилтууд, хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулан үүрэг чиглэл өглөө.

Гамшгаас хамгаалах үүргээ нэр төртэйгээр биелүүлж, шинэ төрлийн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлага гарган ажиллаж хамт олноо тэргүүлсэн 2021 оны шилдэг алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

 “Шилдэг салбар”-аар тээврийн салбар, “Шилдэг бүлэг”-ээр Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлэг, “Шилдэг офицер”-оор Сургалт соёл, хүмүүжлийн албаны мэргэжилтэн, ахмад Х.Сумьяа, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Эмнэлгийн албаны дарга-ерөнхий эмч, ахлах дэслэгч С.Даваацэрэн, “Шилдэг жолооч”-оор Тээврийн салбарын жолооч, ахлах ахлагч Б.Даваасамбуу, “Шилдэг холбоочин”-оор Холбооны бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Н.Шинэжаргал, “Шилдэг химичин”-ээр Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Ч.Даажамба, “Шилдэг аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан “Шилдэг хөгжимчин”-өөр Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир, “Шилдэг шүхэрчин”-ээр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Х.Эрдэнэсүх, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Санхүү, үйлчилгээний албаны слесарь Ц.Мөнхбат нар шалгарсан юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Н.Нармандах,  Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан”-аар Сургалт соёл, хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө, Хуулийн зөвлөх, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батсүх,

Монголын Үндэсний Олимпын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр Бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Санхүү үйлчилгээний албаны дарга, хошууч Д.Мөнхцэцэг, Эрэн хайх нохой албаны нохой сургагч, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ, “Спортын мастер” цол тэмдгээр Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч С.Эрдэнэбилэг нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна2 цаг 17 минутын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ2 цаг 19 минутын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ2 цаг 19 минутын өмнө“Өнгөрсөн хугацааны авлига, хулгайн хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа”2 цаг 25 минутын өмнөУкраины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ2 цаг 27 минутын өмнөЦаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ2 цаг 31 минутын өмнөБАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна2 цаг 32 минутын өмнө"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ2 цаг 34 минутын өмнөИлон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа2 цаг 34 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн2 цаг 35 минутын өмнөДүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо2 цаг 36 минутын өмнөОросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.