Сүхбаатар аймгийн шилдэг багшийг хоёр өрөө байраар шагналаа


12-р сарын 20
12 цаг 29 минут

“Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ нь боловсролын салбарыг дэмжих, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сүхбаатар-боловсрол” форумыг зохион байгуулсан. Улмаар тэд ЕБС-ийн багш нар болон менежер, захирлуудад 2 өрөө байрын супер шагналтай “Шилдэг багш-2020” төсөлт уралдааныг зарласан юм. Ингэхдээ  шилдэгийн шилдэг багшийг 2 өрөө байр, шилдэг менежер, захирлыг тус бүр 5 сая төгрөгөөр шагнахаа зарлаж, уралдаанаа эхлүүлсэн билээ.

Цар тахлаас болж өнгөрсөн хоёр жилийн турш үргэлжилсэн уралдаанаа дүгнэж, шилдгүүдийг шалгарууллаа. “Шилдэг багш-2020” уралдааны ялагчаар Баруун-Урт сумын 1-р сургуулийн технологийн багш Б.Энхнаран тодорч, хоёр өрөө байрын эзэн болов. Эхний шатанд шалгарсан шилдэг 26 багшийг “Сүхбаатар нэг мөрөөдөл ” ТББ-ын зүгээс тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулсан. Уулбаян сумын ЕБС-ын менежер Д.Уугансүрэн нь шилдэг менежер, Баруун-Урт сумын 3-р сургуулийн захирал Ч. Алтаннавч нар шилдэгээр шалгарч, тус бүр 5 сая төгрөгийн эзэн боллоо.

            “Шилдэг багш-2020” уралдааны ялагч Б.Энхнаран “Шагналын байрны зурганд гэр бүлийн зургаа оруулж янзлаад, ийм байртай болох юм сан гэж мөрөөдөж байсан. Энэхүү тэмцээнд орсноор өөрийгөө шинээр нээлээ. Тэмцээний шалгаруулалтын явцад их зүйлийг сурлаа. Өөрийнхөө нөөц, боломжийг нээж харсандаа баяртай байна. Манай гэр бүлийн хүн багш. Та бүхэн хоёр багшийг шагнасан юм шүү” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.

            “Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ тус төслийг цаашид үргэлжүүлэх бөгөөд ирэх жилийн уралдаанд шилдгийн шилдгээр шалгарах багш 2 өрөө байрын эзэн болох юм. Мөн шилдэг 40 багшийг шалгаруулах юм байна. Түүнчлэн тус төслийг сонирхож, өөрийн аймаг, сумандаа хэрэгжүүлэхэд нөү хаугаа хуваалцахыг хүссэн байгууллага, хүмүүс “Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ-д хандах болжээ.

No description available.No description available.No description available.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.