"Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь" төсөлд ЮНЕСКО 172.000 ам.доллар баталлаа


12-р сарын 17
12 цаг 39 минут

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо энэ сарын 13-18-ны өдрүүдэд болж байна.

Чуулганд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Өнөөдрийн чуулганаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172.000 ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав.

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төсөл 2022-2024 оны хооронд хэрэгжинэ.

Ингэснээр Монгол бий биелгээ өвийн уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх замаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэхэд дэмжлэг болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна8 цаг 15 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо8 цаг 16 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 сар 8. 12:59Ч.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 сар 8. 12:59Эмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 сар 8. 12:58ОХУ-ын засгийн газар огцорчээ5 сар 8. 12:57Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 сар 8. 12:57“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 12:56Д.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 сар 8. 12:55Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.