“Увертюра” хамтлаг 12 дугаар сард Турк улсад тоглолтоо хийнэ


12-р сарын 14
12 цаг 36 минут

Монгол түмний сонсох, дуулах дуртай "Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Өнө мөнх орон”, “Тэнгэрийн хүү”, “Дөрвөн цагийн тал”, “Хань минь”, “Баярлалаа” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийн эзэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа учран золгохоор болжээ.

“Увертюра” хамтлаг Турк Улсад тоглолтоо хийх болсон тухайгаа өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд “Сайхан мэдээтэй өглөөний мэндээ, манай хамтлагийн дуучин Ж.Ганбаатар маань 2021 оны 03 дугаар сард Турк улс руу хүүгээ эмчлүүлэхээр явсныг та бүхэн маань мэдэж байгаа байхаа. Яваад 9 сар орчим болж байна. Эмчилгээ маш үр дүнтэй байгаад маш их баяртай байна.

Тэгвэл бид найзыгаа, дүүгээ эргэхээр Турк улс руу хүлгийн жолоо залахаар боллоо. Тодруулбал 12-р сарын 25-нд Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" буюу бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар боллоо. Мэдээж тоглолтынхоо орлогыг дүүгийнхээ эмчилгээнд нэмэрлэнэ. Та бүхний буянд дүү маань өдрөөс өдөрт бие нь сайжирч байна. Маш их “Баярлалаа” та бүхэндээ. Тун удахгүй Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзацгаанаа. Энэхүү мэдээллийг та бүхэн цааш нь сайн “Share” хийгээд өгөөрэй” хэмээн мэдээлжээ.

“Увертюра” хамтлагийн залуучууд өнгөрсөн 03 дугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан тухайгаа өмнө нь мэдээлж байсан бол энэ удаад Турк Улсын Истанбул хотод тоглолтоо зохион байгуулж найздаа, хүүдээ туслахаар болжээ.

Ийнхүү “Увертюра” хамтлагийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ буюу бүрэн хэмжээний тоглолт “PREMIUM LABELLA”-д 2021 оны 12 дугаар сарын 25-ны 18:00 цагт болох тул тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыгаа “Увертюра” хамтлагийн тоглолтыг үзэж, шинэ жилийн баяраа тэмдэглэж, сайн үйлсийн эзэн болоорой хэмээн уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.