"Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь" төслийн зөвлөх хорооны зургаа дахь удаагийн хуралдаан боллоо


12-р сарын 8
11 цаг 09 минут

  

Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны 4-р улирлыг дуустал хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн сайн туршлага, үр дүнг СХД-т хэрэгжүүлэх асуудлаар нийслэл, дүүргийн ЗДТГ-тай уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд хамтарсан уулзалтыг 3 удаа хийсэн бөгөөд 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсвийн уулзалтыг зохион байгуулсан юм.  Үүний үр дүнд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, төсөв тодорхой болж, Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зорилтот бүлгийн 45 өрхөд суурилуулах ажил эхэлсэн.
 
 

 
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Төслийн зөвлөх хорооны гишүүн, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал Стефани Бурри, төслийн зохицуулах хорооны Дэд дарга буюу НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан болон бусад төлөөлөл оролцлоо. Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь” төслийн 2021 оны зорилт, хэрэгжилтийн явц болон төсвийн зарцуулалт, ажлын тайланг, мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт мэдээлэл солилцож, шийдвэр гаргахаар хуралдааныг зохион байгууллаа. Түүнчлэн Цэвэр агаар төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж Баянхонгор аймгийн туршлага, сургамж, үр дүнг сурталчлах үйл ажиллагааг долоо хоног тутмын хамтарсан уулзалтыг хийж олон нийтийн сүлжээгээр сурталчилсан. Эрдэм шинжилгээ,судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлыг МУИС-ийн баг гүйцэтгэж БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн юм. Үүний дагуу 2022 онд 5 сэдвээр судалгааны ажил хийх саналыг 2022 ны үйл ажиллагаан төлөвлөгөөний төсөлд тусгасан. Төслийн зөвлөх хорооны 6 дахь удаагийн хурлыг өнөөдөр буюу 2021 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байнаДөнгөж саяНийслэлийн төсвийн зарлага 4.5 их наяд төгрөгт хүрч, 32 хувиар өссөн4 минут 48 секундын өмнөМанай улсад 46 мянган цусны идэвхтэй донор эрүүл мэндийн салбарыг дэмжиж байна8 минут 4 секундын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа13 минут 5 секундын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ16 минут 9 секундын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.