Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт зааварчилгаа өгч ажиллалаа


12-р сарын 7
10 цаг 49 минут
Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт цахим зааварчилгаа өгч ажиллалаа.

  Энэ хүрээнд Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, мөн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд нар мэдээлэл өгсөн юм.

 Мөн Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нарын удирдамжит төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулсан тухай илтгэх хуудас болон улирлын тайланд дүн шинжилгээгээр илэрсэн нийтлэг дутагдлыг гаргахгүй байх зааварчилгааг өгсөн байна.

Энэ хүрээнд орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах  болон гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нарын илтгэх хуудас, эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад анхаарах, барилгын зураг төсөлд хяналт хийх, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа анхаарах, хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг баримтжуулан гэрэл зургийг хавсаргах, төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг гүйцэтгэлийн хяналт шалгалтаар бүрэн арилгуулаагүй, арилаагүй зөрчилд ЗШШТХ, Зөрчлийн тухай хуулийн дагуу Прокурорын байгууллагад хянуулан шийтгэлийн арга хэмжээ тооцож ажиллахыг үүрэг болголоо.

Цахим зааварчилгааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 110 байцаагчийг хамрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.