Монгол-Оросын хилийн боомтын хөгжлийн асуудлаар уулзалт болов


12-р сарын 7
10 цаг 46 минут
 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1994 оны Хилийн боомт болон улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрийн протоколын төслийг эцэслэн тохиролцох болон хоёр улсын боомтыг уялдуулан хөгжүүлэх асуудлаарх уулзалт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахимаар болов.

Уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, оросын талын төлөөлөгчдийг Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Улсын хилийг нэвтрэх хилийн боомтуудын бүтээн байгуулалтын төрийн бодлогын газрын захирал Кокаев Михаил Анатольевич нар даргалж оролцов.

Талууд Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1994 оны Хилийн боомт болон улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрийн протоколын төсөлд гарын үсэг зурах бэлтгэл, Монгол-Оросын хилийн боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл солилцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ2 цаг 9 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”2 цаг 10 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь2 цаг 11 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ2 цаг 11 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ2 цаг 12 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров2 цаг 14 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна2 цаг 16 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"2 цаг 16 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"2 цаг 17 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё2 цаг 18 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ2 цаг 19 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна2 цаг 20 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.