Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв


12-р сарын 3
11 цаг 58 минут

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва өнөөдөр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког “Монгол дахь дотоодын шилжих хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөлд сонгогдсонд талархаж байгаагаа Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва илэрхийлэв.

Уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өчигдөр болсон “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумд тус байгууллагын зүгээс эерэг үнэлгээ өгч байгааг дурдлаа. Түүнчлэн НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас хийсэн “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-ны  дүнг товч танилцуулав. Улаанбаатар хотод шилжин суурьшиж байгаа иргэдийн дийлэнх нь 20-29 насны  залуучууд байгааг судалгаанд онцолжээ. Мөн агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд шилжих хөдөлгөөнтэй шууд холбоотой учир үүнд чиглэсэн бодлогыг судалгаан дээр үндэслэн сайжруулах хэрэгтэйг дурдаад, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ:

-Шилжин суурьшиж буй иргэд хотын хөгжилд болон эдийн засагт эерэг нөлөө авчирдаг тул тэднийг хотын амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцахад чиглэсэн цогц төвтэй болвол үр дүнтэй байна гэв.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын зүгээс хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд шилжих хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг хэлэлцэн, хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.