Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов


12-р сарын 2
10 цаг 08 минут
 

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 45 дахь удаагийн уулзалт энэ 11 дүгээр сарын 30-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэхүү уулзалтад цахим хэлбэрээр оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хор нөлөө хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засагт хүндээр тусаж буй энэ цаг үед 77-гийн бүлгийн сайд нар цахимаар чуулж, КОВИД-19-өөс үүдэлтэй бэрхшээл сорилтуудыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй арга, туршлагаасаа хуваалцан, бодлого, шийдлийг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан тууштай хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, эдийн засгийг сэргээх, ногоон хөгжлийн бодлого, хүн амыг шуурхай вакцинжуулахад чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч буйг онцлов.

Тэрээр үгийнхээ төгсгөлд цар тахлын аюул арилаагүй байгаа өнөө үе болон түүний дараа Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааны ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх болно гээд энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн үйлсэд Монгол Улс хувь нэмрээ оруулж, бүлгийн гишүүн улсуудтай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ8 цаг 28 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”8 цаг 29 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь8 цаг 30 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ8 цаг 31 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ8 цаг 31 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров8 цаг 33 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна8 цаг 35 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"8 цаг 35 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"8 цаг 36 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё8 цаг 37 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ8 цаг 38 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна8 цаг 39 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.