Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна


12-р сарын 2
9 цаг 55 минут

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.  Өнөөдрийн уулзалтад нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцлоо.   

Уулзалтын үеэр “Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Инкубатор Төв” ТББ-ын Тэргүүн Б.Гүнжилмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбат гэр бүлийн хамтаар зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн эмнэлэг байгуулахад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлүүлэх, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатар өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, орлогын эх үүсвэртэй болоход бодит дэмжлэг үзүүлэхийг тус тус хүслээ.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон салбаруудад үнэ төлбөргүй ажлын байр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан, борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна.

Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбатын хүсэлтийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатарын хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс тус тус судалж, зохих журмын дагуу дэмжиж ажиллахаар шийдвэрлэв.    

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа8 цаг 58 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ8 цаг 58 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов8 цаг 59 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"9 цагийн өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ9 цаг 1 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ9 цаг 2 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна9 цаг 3 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"9 цаг 5 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид9 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав9 цаг 8 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.