Урлаг, соёл гэгээрлийн долоо хоног эхэлж байна


11-р сарын 16
15 цаг 37 минут

 Соёлын бүтээлч сарын эхний долоо хоногт соёлын салбарын бодлогын хуралдаанууд өрнөсөн бол хоёр дах долоо хоногт Сэрж санах түүх буюу Соёлын өвийн долоо хоног амжилттай зохион байгуулагдсан. Харин энэ долоо хоног бол “Сэтгэл ариусгах урлаг” буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног билээ.

Урлаг, соёл, гэгээрлийн долоо хоногт дүрслэх урлаг, утга зохиол, ном хэвлэл, кино, дуу хөгжим зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарууд хамрах бөгөөд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, Үндэсний номын сангийн 100-н жил, “Пөөдөө" бүрэн хэмжээний УСК-ны дүр тайз дэлгэцийн бүтээлийн танилцуулга үзэсгэлэнгийн нээлт, “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Шувуучлахуй" арьсан урлагийн бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийг онцолж байна.

 Kuva

“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ нь Монголдоо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Мишээл экспогийн 2000 мкв үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид, 10 галерей болон үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаар онцлог юм. Тус үзэсгэлэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах зорилготой.

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын сан, мэдээллийн ажилтны улсын VIII зөвлөгөөн, Үндэсний номын сангийн 100-н жилийн ойн хүндэтгэлийн хурал, хүртээмжтэй номын сан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ танилцуулах өдөрлөг, Оюуны охь цахим үзэсгэлэн, Монгол толь бичгийн аппликейшний нээлт,“Хүүхэд-ном экспо”арга хэмжээ зохион байгуулагдана.

Түүнчлэн Олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг, УДЭТ-ын 90 жилийн ойд зориулсан “Хаадын хаан” түүхэн жүжгийн тоглолт, 2020, 2021 оны шилдэг 100 гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, Урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлэхүй" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалт, Урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлэхүй" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалт, Үндэсний кино, нэвтрүүлгийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх судалгааны хэлэлцүүлэг, "Баян Монгол - 50" пянзны нээлтийн арга хэмжээ, тоглолтуудыг үзэгч олондоо толилуулахаар төлөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав6 цаг 53 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв6 цаг 54 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цаг 56 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цаг 57 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 58 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 58 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 59 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв7 цагийн өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.