Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно


11-р сарын 24
14 цаг 36 минут

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь МҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ.

Санамж бичгийн хүрээнд МҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундын оффисыг гарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисан түвшний сургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Ковид-19”  цар тахлын нөлөөлөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхан хэр өртсөн талаар таван удаа судалгаа хийсэн. Судалгааны дүгнэлтээр нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны 95 хувь нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон. Хоёрдугаарт, ажлын байраа алдсан. Тиймээс ажлын байрыг хүртээмжтэй байлгахад өнөөдөр байгуулж буй санамж бичиг чухал ач холбогдолтой. МҮИС-ийн зүгээс нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхныг дэмжиж 1400 ам метр талбай бүхий иж бүрэн тохижилттой, өндөр хурдны интернэттэй талбайг гарган өгч, гарааны бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр боллоо” гэв.

МҮИС-ийн ерөнхий захирал Б.Дашдолгор “Манай сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ханган ажиллаж, тус санамж бичгийг байгууллаа. Инновац, технологийн төвдөө  зориулан 9000 ам метр талбай бүхий дундын оффисыг ирэх арванхоёрдугаар сарын 3, 4-нд нээхээр бэлтгэж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон шинэлэг санаа гарган, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ технологи хөгжүүлж буй залуустай хамтран ажиллаж, Монголын гэсэн шинэ брэндүүдийг гаргахаар зорьж байгаа. Өнөөдрийн санамж бичиг бол зорилгоо биелүүлэх маш том алхам боллоо” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.