БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр онцгой анхаарч байна


11-р сарын 24
12 цаг 10 минут
"БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр онцгой анхаарч байна"

Монгол улсын 170 гаруй мянган иргэн гадаадын 90 орчим оронд оршин суудаг. Үүнээс 46 мянга нь оюутан залуус байна.

Цар тахлын улмаас улс орнуудын тогтоосон хилийн хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн дагуу гадаад улсад суралцагчид хил нэвтрэх, танхимаар суралцах боломж хязгаарлагдсан.

Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд тууштай анхаарч, дипломат шугамаар яриа хэлэлцээр хийсний дүнд ОХУ-д суралцаж буй оюутнууд танхимаар хичээллэх боломж нээгдсэн. Мөн Япон улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд, БНСУ-ын зохих ангиллын урт хугацааны сургалтын визтэй оюутнуудыг саадгүй нэвтрүүлж байгаа.

БНХАУ-ын хувьд гадаадын бүх улсаас тус улсад суралцаж байгаа оюутнуудыг хүлээж авахгүй байх шийдвэр хэвээр үргэлжилж байна. Тиймээс Монгол оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй байгаа гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв.

Тэрбээр "БНХАУ-руу зорчих хүсэлтээ 260 гаруй иргэн илэрхийлээд байна. Тухайлбал БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон, тэдний дундаас төрсөн хүүхэд 129, хамтран амьдрагч статустай 32, хөдөлмөр эрхлэгч 70, эмчлүүлэх шаардлагатай 30-аад иргэн хандсан.

Бид БНХАУ-ын талтай бүхий л түвшинд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Тус улс руу зорчих хүсэлтэй иргэдийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр онцгой анхаарч ажиллаж байгаа" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ9 цаг 57 минутын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 цагийн өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ10 сар 15. 18:56“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 18:55“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ10 сар 15. 18:53Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй10 сар 15. 18:52"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"10 сар 15. 18:51Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!10 сар 15. 18:50БНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?10 сар 15. 17:08"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.