Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын гишүүнээр Монгол улс сонгогдов


11-р сарын 23
10 цаг 42 минут

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс (International Humanitarian Fact-Finding Commission)-ын гишүүнээр 2022-2026 онд ажиллах боллоо.

 Тус комиссын гишүүний сонгууль энэ сарын 19-нд Швейцарын Холбооны Улсын Берн хотноо болсон юм. Дээрх комиссын сонгуульд Монгол, Катар, Эмират, Польш, Алжир, ХБНГУ, Чили, Швед, ИБУИНХУ, Аргентин, Португал, Бельги, Коста Рика, Того, Словак, Мадагаскарын төлөөлөгч нэр дэвшсэн бөгөөд С.Сүхболд нийт 58 орноос 55 орны санал авсан байна.

 Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг байгууллага юм. Монгол Улсаас ийнхүү анх удаа нэрээ дэвшүүлж сонгогдсоноор зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд нь улс орнуудыг дэмжих боломж бүрдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа3 цаг 57 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 58 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна3 цаг 59 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана4 цагийн өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ4 цагийн өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ4 цагийн өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна4 цаг 2 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө4 цаг 3 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ4 цаг 4 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав4 цаг 4 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.