Эрдэнэс тавантолгой ХК ээлжит техникээ хүлээн авлаа


11-р сарын 22
11 цаг 06 минут

Эрдэнэс Тавантолгой ХК нь Таван Толгой нүүрсний орд дах олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавин, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд LIEBHERR PR-764 бульдозерын түлхүүрийг Майнс Ап ХХК-с хүлээн авлаа.

LIEBHERR PR-764 бульдозерын дизель хөдөлгүүр нь уурхайн хүнд нөхцөлд өндөр бүтээмжтэй ажиллахаар загварчлагдсан тул бусад ижил төстэй техниктэй харьцуулахад түлш зарцуулалт 25%-р бага буюу хэмнэлттэй, операторын аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан буюу ажлын талбай, орон зай, тоног төхөөрөмжийг хамгийн тохиромжтой өнцгөөс харах боломж бүхий бүхээгтэй, уурхайчдын талархлыг хүлээсэн техник юм.

PR-764 бульдозер нь гидростатик системийн ачаар хий эргэлт, хүч алдалт, суулт зэрэг доголдол гаргадаггүй тул илүү зардалгүй, хугацаа алдахгүй, бүтээл алдахгүй давуу талтай.

Түлхүүр хүлээлцэх үйл ажиллагааны үеэр, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Салбарын Засвар механикийн хэлтсийн дарга Ч.Мөнхтулга “Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлолтод экскаватор болон автосамосвалтай хоршин ажиллахад нэн шаардлагатай байсан PR-764 бульдозерыг хүлээн авч байгаадаа маш их баяртай” гэдгийг онцлон, уурхайчдадаа түлхүүрээ гардуулан өглөө.

Аливаа техникийн цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах хүчин чадал уурхайчдын хувьд хамгийн чухал байдаг. PR-764 бульдозер нь эрс тэс уур амьсгалд буюу -50, +40 хэмийн нөхцөлд ажиллах зориулалттай учраас ажлын бүтээлийг дээд түвшинд барих бүрэн боломжтой юм.

PR 764 бульдозерыг үйлдвэрлэгч ХБНГУ-ын Liebherr компани нь жилд 1000 орчим 12,5-72,8 тонн жинтэй бульдозер үйлдвэрлэн, дэлхийн 100 гаруй улсад нийлүүлдэг бөгөөд дэлхийн дунд оврын бульдозерын зах зээлийн 40%-ийг эзэлдэг тэргүүлэх үйлдвэрлэгч юм.

Энэхүү брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютороор Моннис Интернэшнл ХХК болон түүний охин компани болох Майнс АП ХХК ажилладаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюу Толгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Хишиг Арвин ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Шивээ Овоо ХК, Дарханы ДЦС ТӨХК, ДЦС-3 ТӨХК, Багануур ХК, Энержи Ресурс ХХК, ТИЙС Монголиа ХХК, Бороо Гоулд ХХК, Эс Жи Эс ХХК-тай хамтран ажиллаж ирсэн ба нийт 600 гаруй хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.