ТОД ИНДЭР Берлин дэх Монгол нутагтаа хийж буй уулзалт


11-р сарын 18
18 цаг 41 минут
2021 оны 11-р сарын 11-ны өдөр

Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденнбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалт Берлингийн төвд орших Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг нээж үг хэллээ. Номын зохиолч Д.Тэрбишдагва “Энэхүү ном маань нэг хувь хүний бүтээл төдий бус Монголоо сурталчлахаас гадна хоёр орны соёлын харилцаанд оруулж буй нэгэн хувь нэмэр юм. Номын ард олон хүний хичээл зүтгэл, цаг, хөдөлмөр шингэсэн байдаг. Энэ бүхэн минь талаар болоогүйг Германд хийж буй уулзалт бүр маань харуулж байна. Зохион байгуулалтанд сэтгэл гарган дэмжсэн элчин сайдын яамныхандаа, соёлын элч О.Оюунтуяа болон сайхан хоол цай бэлтгэсэн элчин сайдын яамны бүсгүйчүүддээ баярлалаа” хэмээн талархав.

Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс болоод 30-40 хүн хүлээж авах боломжтой байсан хэдий ч 60 гаруй хүн хүрэлцэн ирснээр элчингийн хүлээн авалтын танхим дүүрэн байлаа.


Эрдэмтэн судлаачид, Монголд өмнө нь ажиллаж байсан герман хүмүүс, албаны хүмүүс, номын зохиогчтой Хумбольдтын их сургуульд хамт сурч  байсан оюутан нөхөд нь, залуучуудын дээд сургуульд хамт ажиллаж байсан найз нөхөд нь  хүрч ирсэн харагдана. Мөн  Германы хэвлэл мэдээллийн салбарынхнаас цөөнгүй төлөөлөл ирж  номын зохиогчоос ярилцлага авав. Энэхүү ном танилцуулах уулзалт дээр нэгэн герман  эмэгтэй “Та Монголын нэг зүйр  цэцэн үг хэлж өгнө үү” гэж хүсэлт тавихад номын зохиогч Д.Тэрбишдагва “100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй байсан нь дээр гэдэг үг бий. Энэ үгийг би амьдралдаа мөрдлөгө болгодог хүн.  Нэг жишээн дээр тайлбарлая. Надад  олон герман найз нөхөд бий. Тэднийхээ тусламж дэмжлэгээр Монголоо сурталчлах олон сайхан арга хэмжээнүүдийг Германы 15 хотод 20 гаруй удаа хийгээд  явна. ” хэмээн хариулав. Тэр бүсгүй энэ үгийн утгыг ойлгон баярлаж, худалдан авсан  номон дээрээ герман, монголоор бичүүлж авав.

  “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалтыг  “Ойленшпигель паблишинг” группын  эзэн М.Ойме хөтлөв. Тэрээр харилцан ярилцлага хэлбэрээр хөтлөж, номын агуулга, зорилгыг их өвөрмөцөөр танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг сонирхолыг ихэд татаж байлаа. Зохиогчийн охин Т.Одсүрэн номын хэсгүүдээс германчуудын сэтгэлд хүртэл сайхан уншиж өглөө. Эх орныхоо элчин сайдын яаман дээр болсон энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд чухал нэгэн арга хэмжээ  болж буйг албаныхан онцолж байлаа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ49 минут 59 секундын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”50 минут 57 секундын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь51 минут 26 секундын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ52 минут 20 секундын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ53 минут 1 секундын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров54 минут 44 секундын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна56 минут 31 секундын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"57 минут 11 секундын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"58 минут 4 секундын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё58 минут 43 секундын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ59 минут 38 секундын өмнөМорьт эргүүл ажиллаж байна1 цаг 2 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.