"Монгол-АНЭУ-ын бизнес форум"-ыг зохион байгуулав


11-р сарын 18
13 цаг 17 минут
 

Монгол Улс, АНЭУ-ын хооронд хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Монгол-АНЭУ–ын бизнес форум”-ыг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол, АНЭУ-ын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийв.


Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ цаашид хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн бизнес форумаар нээгдэж буйг тэмдэглэв.

Мөн хоёр орны хамтын ажиллагаа цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөж байгааг онцлоод худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.


Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар илтгэл тавив.


Арабын Нэгдсэн Эмират Улстай цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөдөг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2021 оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрсэн байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна4 цаг 9 минутын өмнөТөсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав4 цаг 10 минутын өмнөОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна4 цаг 13 минутын өмнөИх-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана4 цаг 14 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь4 цаг 14 минутын өмнөХахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ4 цаг 16 минутын өмнөЧухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно4 цаг 16 минутын өмнөС.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй4 цаг 18 минутын өмнөГрегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол4 цаг 20 минутын өмнөУрьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна4 цаг 41 минутын өмнөМалчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.